Наадмаар музей үнэ төлбөргүй үзээрэй
2013 оны 7 сарын 1

Баяр наадмын өдрүүдэд  нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх музей үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Энэ нь “Түүхээр аялахуй” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил бөгөөд Монголын үндэсний, Богд хааны ордон, Чойжин ламын, Дүрслэх урлагийн, Монголын театрын музей мөн Уран зургийн галерей багтаж байгаа ажээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй музейн аялалд энэ жилээс Өмнөговь аймгийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей нэмэгджээ. Эх орныхоо түүх, ёс заншил, уламжлалаа танин мэдэх хүсэлтэй хүн бүр наадмын гурван өдөр дээрх музейнуудын хаалга нээлттэй байх нь.

Б.Мөнхнар

...