Прокуророос УБТЗ-ын даргад мэдэгдэл хүргүүллээ
2013 оны 6 сарын 24

Нийслэлийн Прокурорын газраас төмөр замын Цагдаагийн хэлтэстэй хамтран төмөр замын гарц, гарам, тэмдэг, тэмдэглэгээ шаардлага хангаж байгаа эсэх асуудалд шалгалт хийжээ. Шалгалтын явцад ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, явган зорчигчдод зориулсан “төмөр замын аюултай бүс”, “анхаар хориотой бүс”, ”зогс”, “тойр” гэх мэтийн анхааруулга бүхий самбарууд  шаардлага хангахгүй, оновчгүй байрлалд байна гэж үзжээ. Мөн явган хүн төмөр зам руу гарах боломжтой зориулалтын гарцтай, явган хүний байнгын хөдөлгөөнтэй боловч дохио анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ байхгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгуулах тухай мэдэгдлийг УБТЗ-ын даргад албан бичгээр хүргүүлжээ.

 

Энэ оны эхний таван сарын байдлаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 11 гэмт хэрэг гарснаас долоон хүн нас барж, дөрвөн хүн хүнд гэмтэл авсан юм байна.

                                                Б.Болор

 

...
...