ДОХ-ын вирусийг эмчилж болох шинэ ген нээлээ
2013 оны 9 сарын 21

Лондоны хааны коллежийн ахалсан судалгааны баг ХДХВ буюу ДОХ-ын халдвар үүсгэгч вирусийг устгах, хүний биед нэвтэрсний дараа дэлгэрэхээс сэргийлэх чадвартай шинэ генийг нээсэн байна. “Nature” сэтгүүлд нийтэлснээр “MX2” хэмээх энэхүү шинэ ген ДОХын вирусийг эмчлэх боломжийн судалгааны хамгийн анхны сайн үр дүн юм. Энэхүү ген нь ДОХ-ын вирусийг эмчлэхийн тулд хортой эм тариа, эмчилгээгээр дарах биш хүний биеийг өөрөө эсэргүүцэх чадвартай болгож байгаагаараа онцлог аж. Шинжээчид лабораторид хоёр төрлийн эсэн дээр туршилт хийсэн бөгөөд “МХ2” бүхий эхний генийг халдвар бүхий эсэн дээр тавингуут “идэвхжиж” эхэлсэн бол нөгөө нь ер “идэвхжээгүй” харин ч бүр дэлгэрч, улам тархаж байжээ.

 

Харин “МХ 2” бүхий ген улам идэвхжин, вирусийг дахин дэлгэрүүлэлгүй шинэ вирус үйлдвэрлэхгүй байсан аж. Энэхүү судалгааг удирдсан профессор Майк Малим “Энэхүү судалгаа ДОХын вирус дархлааны системтэй хэрхэн харилцан үйлчлэлд ордгийг харуулснаараа онцлог. Мөн ДОХ-ын шинэ эмчилгээний аргуудыг хөгжүүлж, нээх боломжийг олгох юм. “MX2”-оор бид ДОХ-ыг устгах гол түлхүүр, эсэргүүцэх чадварыг сайтар судалж чадсан” гэжээ. Судлаачдын мэдэгдэж буйгаар хүний бие хүчтэй эм тариа хэрэглэх тусам түүнийг эсэргүүцэх чадваргүй болдог байна. Тиймээс ДОХ өвчнийг бүрэн устгахын тулд хүний бие организм түүнийг байгалийн жамаараа эсэргүүцэж, нянг үгүй хийх эмчилгээголж нээх чухал гэжээ.

 

Н.Түвшин

...
...