Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс нэмэгдлээ
2013 оны 9 сарын 1

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 140 400 төгрөг байсан бол өнөөдрөөс эхлэн 192 000 болж байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд болсон хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрийн үр дүнд ийнхүү цалингийн доод хэмжээг 36,7 хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байгаа юм байна.


Г.Даша

...
...